АНУ-ын сагсан бөмбөгийн НБА-ын бүх оддын тоглолт өчигдөр эхэллээ.
үзэгчдээс хамгийн их санал авсан хоёр тоглогч болох Стефэн Көрри болон ЛэБрон Жэймс нар баг ахалж, өөрсдийн багаа ээлжлэн сонгож бүрдүүлээд байгаа юм.
Жэймсийн багт Кевин Дурант, Энтони Дэвис, ЛэБрон Жэймс, Кайри Өрвинг, Брэдли Бийл, Рассэл Вэстбрүүк, Виктор Оладипо, Пол Жорж, АНдре Драммонд, Горан Драгич, Кэмба Уолкэр нарын тоглогчид тоглохоор болоод байгаа юм. Түүний багт сонгогдсон Кевин Лаув, Жон Уолл, Кристапс Порзингис, ЛаМаркус Алдриж, Демаркус Казинс нарын тоглогчид гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон.
Харин Көрригийн багт Жэймс Хардэн, ДэМар ДэРөүзэн, Яннис Антетокумпо, Жөүл Эмбийд, Дамиан Лиллард, Жимми Батлэр, Дрэймонд Грийн, Кайл Лаури, Клэй Томпсон, Карл Энтони Таунс, Алл Хорфорд нарын тоглогчид сонгогдсон.
Харин оддын тоглолтын сонин хачин олны анхаарлыг татаж байгаа зүйл бол дуучин Жастин бибер, Kris Wu нарын нөхөрлөл байлаа. Тэдний сагсан бөмбөгийн өмсгөлтэй зураг цахим ертөнцөөр хамгийн их тарсан ба эерэг, сөрөг сэтгэгдлийг цуглуулсаар байна.
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо