"Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхэлснээс хойш нийт 19 улсын баг тамирчид медаль хүртээд байна. Үүнээс Германы баг тамирчид 7 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэнээр медалийн тоо болон чанараар тэргүүлж байна. Германы араас Нидерланд улс 5 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж медалийн чанараар хоёрдугаарт бичигдэж байгаа бол АНУ 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болж жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж байна. Медалийн тоогоор мөн Норвеги болон Канад улс өндөр үзүүлэлттэй байна. Харин Казахстан улс 1 хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын сүүлд бичигдсэн байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна