Жоли, Питт нарын харилцаа өнөө хэр нь эцэслэн шийдэгдээгүй ч (тэд одоо болтол гэрлэлтээ цуцлуулаагүй) Анжелина эрс шийдвэр гаргаж, Лос-Анжелесээс Лондон руу нүүж, улс төрд орох гэж байна.
Жүжигчин бүсгүйтэй ойр эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр хуучин амрагтайгаа нэг хотод амьдарч, үе үе тааралдахыг хүсэхгүй байгаа гэнэ. Тиймээс одоо жүжигчний карьераа орхиж, улс төрд ороод зогсохгүй Лондон руу нүүхэд бэлэн байна. Лондонд тэрбээр Их Британийн Засгийн газар дахь дүрвэгсдийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллахаар төлөвлөжээ.
Саяхан шүүхээс өнгөрсөн жил гаргасан түр гэрээний хугацааг сунгажээ. Энэ гэрээгээр бол хүүхдүүд аавтайгаа байнга уулзаж болох ч ээжтэйгээ хамт амьдарна гэж заажээ. Харин Анжелина Брэдийг Женнифер Энистонтойгоо харилцаагаа сайжруулсан, хуучин амрагаа хүүхдүүддээ танилцуулсанд дургүй байна.
Энэ явдлын дараа Жоли хүүхдүүдээ Лос-Анжелесээс Иордан руу авч явсан билээ. Жолигийн эл үйлдэл Питтэд ч таалагдсангүй. Тэгэхээр Лондон руу нүүх шийдвэр нь Брэдийн хувьд ээлжит цохилт болох бололтой. Жоли, Брэд хоёрыг томоохон зөрчилдөөн хүлээж байна.
updown.mn
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна