“Universal Pictures”-ийн насанд хүрэгчдэд зориулсан драм, триллер төрлийн “Fifty Shades Freed” кино нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 38.8 сая ам.долларын орлого олсон байна. Харин олон улс дахь орлого нь 98.1 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл энэ онд гадаад үзэгчдийг хамгийн их байлдан дагуулсан америк киногоор нэрлэгдэж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт жагсаалтыг тэргүүлсэн “Sony Pictures”-ийн “Jumanji: Welcome to the Jungle” кино 9.8 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. Энэхүү киноны олон улс дахь орлого 881.8 сая ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд БНХАУ-ын үзэгчид дийлэнхийг нь буюу 76.1 сая ам.долларыг бүрдүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт шинэ кинонууд хамгийн их үзэгчидтэй байсан байна. Тухайлбал, “Sony Pictures Animation”-ийн “Peter Rabbit” хүүхэлдэйн кино 25 сая ам.доллар, “Warner Bros. Pictures”-ийн намтар зохиолоос сэдэвлэсэн “The 15:17 To Paris” кино 12.6 сая ам.долларын орлогоор жагсаалтын эхний гурван байрт багтжээ. Үүнээс гадна америк хөлбөмбөгийн “Super Bowl” тэмцээн өндөрлөсөн учир Хойд Америкт киноны тасалбар борлуулалт 46 хувиар өсөж, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн ч жилийн өмнөхөөс 1.8 хувиар доогуур дүн болж байна.
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо