Иванка Трамп өвгөнтэй дотносчээ


Домогт дуучин, жүжигчин Куинси Жонс нэгэн гэнэтийн мэдээлэл хийжээ. Өдгөө 84 настай Жонс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванкатай дотносч байсан гэдгээ ярив. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Куинси Жонс Иванкатай ямар харилцаатай байсан талаараа өгүүлсэн гэнэ. Тэд 12 жилийн өмнө дотно харилцаатай байжээ. 

Жонс “Би ямар ч асуудалгүй зөвшөөрсөн. Тэр их халуухан бүсгүй шүү. Их гоё хөлтэй. Би тийм гоё хөлийг амьдралдаа харж байсангүй. Харин түүний аав жаахан тийм хүн. Трамп бол их хязгаарлагдмал хүн. Агуу ихийн дэмийрэлд автчихсан. Би түүнд харшилтай хүн дээ” хэмээн ярьжээ. 

Цагтаа Куинси Жонс алдарт жүжигчин Мэрилин Монротой хүртэл холбогдож явсан нэгэн. Мань хүн хүүхний тэнгэртэй бөгөөд олон эмэгтэйгээс долоон хүүхэдтэй болсон билээ.