Алдартай дуучин, репперүүд бүгд л боловсролыг үнэлж, их сургуулийн оюутнуудад хандив өргөдөг ””мода”” дэлгэрээд байна. Ники Минаж, Эминем гэх мэт алдартай репперүүдээс эхлээд Лудакрис, Лил Вейн гэх мэт маш олон репперүүд ””зүдэрсэн”” оюутнуудыг дэмждэг. Энэ удаа хайрын дууч реппер Дрейк хандив өргөх давалгаанд нэгджээ.
Даваа гарагт реппер Дрейк Миамийн их сургуульд шинэ дуугаа дүрсжүүлэхээр очсон бөгөөд тэрбээр тэнд байх хугацаандаа нэгэн оюутанд туслах шийдвэр гаргажээ. Тэрбээр нэгэн оюутны бичсэн эсээг уншаад түүнд 50,000 долларын төлбөрийн тусламжийг олгосон гэнэ. 

Дрейкийн ””хайрыг татсан”” 20 настай олон нийтийн харилцааны чиглэлээр сурдаг оюутан ганц бие ээжтэйгээ амьдардаг бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тэтгэлэг авахаар хөөцөлдсөн ч авч чадаагүй л байсан гэнэ.
””Миний амьдрал тэр мөчид өөрчлөгдсөн. Би орилсон, би уйлсан. Надад үнэхээр сайхан зүйл тохиолдлоо. Төлбөрөө төлнө гэдэг үргэлж миний хувьд том асуудал байсаар ирсэн”” хэмээн Дестини BBC агентлагийн сурвалжлагчдад хэлжээ.
Реппер зөвхөн их сургуульд зочлоод буцалгүй, Миамийн ахлах сургуульд мөн очжээ. Тэрбээр ахлах сургуулийн захиргаанд 25,000 доллар хандивласан бөгөөд сурагчдад өөрийн худалдаанд гаргахаар зэхэж буй OVО брендийн шинэ дүрэмт хувцас үнэгүй бэлэглэхээр болсон гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна