Холливудын насны зөрүү ихтэй хосуудын тоог нэгээр нэмсэн Скот Дисик, загвар өмсөгч София Ричи нарыг хамт байх болсон цагаас нь эхлэн олны хэл ам дагасаар ирсэн. Алдарт Кардашианы гэр бүлийн хамгийн ухаантай нь гэгддэг Коуртни Кардашиантай гэрлэж хоёр хүүхэдтэй болсон 34 настай Скотт Дисик , Жастин Бибертэй үерхэж явсан 19 настай София Ричи хоёрын хооронд нэлээдгүй насны зөрүү бий. Гэсэн ч хос хоёрыг салгаж дийлсэнгүй, ””хаа ч явсан цуг гэж мэдээрэй”” гэх мэт хосууд хэнээс ч ичиж зовохоо больж, Скотт нялх Софияг хүүхдүүдтэйгээ хүртэл хамт байлгах болжээ. Хүргэн ахынхаа хайр дурлалдаа хөтлөгдсөн эдгээр үйлдлүүдийг загвар өмсөгч Кендал Женнер үргэлж ””шоолох”” болж, цахим ертөнцөд ””зүгээр өнгөрөөхөө”” больжээ. Хамгийн сүүлд л гэхэд Скот Дисик София Ричи нар, Скотын хүүхдүүдийн хамт машинд сууж буй папараци зурагны доор ”” Скоттын хүүхдүүд ямар хөөрхөн юм бэ?”” хэмээн бичжээ. Супер модел Кендал хүргэн ахынхаа найз бүсгүйг ””хүүхдүүд”” гэсэн үгэн дор багтааж ””шоолсон”” нь олны анхаарлыг нэлээдгүй татаад байна. 
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо