“Дэлхийд дурласан сар”, “Код”, “Голланд сарнай”, “Давхар цохилт”, “Учрал” зэрэг олон дэлгэцийн бүтээлийн гол болон, туслах дүрд тоглосон залуу жүжигчин Мишээл өнөө цагийн эрэлттэй хүмүүсийн нэг. Зөвхөн эрчүүд гэлтгүй бүсгүйчүүдийн ч хайрыг татсан Мишээл мэргэжил нэгт залуу Анхаатай нэг хэсэг амрагласан ч тун удалгүй хоёр тийш болж шинэхэн хайрттайгаа хуримаа хийн үрийн зулай үнэрлэсэн. Нялх биетэй хэрнээ кино, зар сурталчилгаанд хүч үзсээр байсан түүний шинэхэн уран бүтээл үзэгчдэд хүрлээ. One night нэртэй энэхүү кино Мишээлийн хувьд өмнөх бүтээлүүдтэй яг л адилхан хэв маягтай юм байна лээ. Мишээл жүжигчний ур чадвараа бүрэн гаргасан, өөрийгөө дайчилсан уран бүтээлд өнөөг хүртэл дүр бүтээгээгүй байгаа. Эрх танхил охины дүрийг бүтээсэн түүнээс өөр зүйлийг шаардах найруулагч одоохондоо алга бололтой.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна