СУИС-д сурч байх үедээ л хөвгүүдийн хамтлагт дуулж байсан залуус өдгөө Фантастик продакшнд харьяалагдаж уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Тал бүрийн авьяастай залуус салбартаа нэг нэгээрээ цойлж гарч ирсээр байна. Нэг нэгээрээ гэдгийн учир нь Б.Тамир өдгөө жүжигчин мэргэжлээсээ гадна найруулагчийн ажлыг голлож тунчиг амжилттай яваа. Харин түүний дараагийн хүн бол Алдар байлаа. Жүжигчний нарийн мэдрэмжээ найруулагчийн хэмжээнд хүртэл хөгжүүлж анхны киногоо өлгийдөн авсан тэрээр энэ баярт өдөр аав ээждээ талархахаа мартсангүй. Тэрээр өөрийг нь ийм сайн хүн болгож өсгөж, өдийг хүртэл дэмжиж ирсэнд баярлалаа хэмээсэн юм. Мэдээж өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлж, энэ хүртэл ард нь ядарсан үед витамин болж, гутарсан үед сэтгэлийн хүч болдог ээж ааваа мартаж болохгүй шүү дээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа