Гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан Ким Кардашиан өчигдөр буюу Пүрэв гарагт өөрийн цахим хуудаснаа шинээр гаргасан ””Киможи”” зүрхэн хэлбэрийн савтай үнэртэнгээ бэлэглэх хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг нийтэлжээ. Сонирхолтой нь энэ жагсаалтад түүний гэр бүлийнхэн, ээж, эгч, найзууд мөн Ким Кардашианыг үзэн яддаг, цахим ертөнцөд элдвээр хэлж, хэрэлдэж байсан хүмүүс багтжээ. 
””Хүн болгон Валетниний баярын бэлэг авах эрхтэй, тиймээс ч би хайртай хүмүүстээ, атаархагсаддаа бэлэг явуулж байна.”” хэмээн реалити шоуны од бүсгүй хэлжээ. Жагсаалтад багтсан 36 гаруй нэрсээс хараад хэн нь атаархагч вэ, хэн нь хайртай хүмүүс вэ гэдгийг таньж цөхөх зүйлгүй. Жагсаалтад багтсан Ким Кардашианы дайснууд : Тейлор Свифт, Клое Грейс Морез, Блек Чайна, Шейрон Осборн гэх мэт. Мөн Ким, Канье хоёрын сэтгүүл дээрх зургийг шүүмжилсэн Сара Мишэль Геллар ч багтжээ. 
Ким энэхүү үйлдлээрээ өөрийгөө дайснуудаасаа ч илүү ””том”” хүн гэдгээ харууллаа гэлцэх хүмүүс цөөнгүй байлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурчээ
Дорнод, Хэнтий аймагт гарсан 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
“Олон түвшний уулзвар” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ