YG буюу 1TYM хамтлагийн гишүүн Song Baek Kyung саяхан өөрийн инстаграмм хуудсанд “Big Bang”-ын Taeyang, жүжигчин Min Hyo Rin нарын хуримын урилганы зургийг нийтлэн сонирхуулсан байна. Тэрээр зургийн дор өөрсдийн нөхөрлөлийн түүхээсээ дурсан, найзын чин сэтгэлээ илэрхийлжээ. “5-р ангийн сурагч, жаахан Youngbae-тай анх бэлтгэлийн өрөөнд уулзаж байсан бол тэр маань “томрон” Big Bang-ын гишүүн болж, одоо бүр гэрлэн, өөрийн гэсэн гэр бүлээ зохиох гэж байгаад найзын хувьд ихээхэн баяртай байна. Би сая оффистоо иртэл тэдний хуримын гоёмсог урилга намайг хүлээж байх нь тэр. Чин сэтгэлээсээ баяр хүргэе, Youngbae!!!" гэжээ.
Хуримын урилга дээр: “Хоёулаа гэдэг нь ганцаараа байхаас хавьгүй дээр. Тэгээд ч, тэдний хөдөлмөр зүтгэлийг шагнал дагалдах болно” хэмээн бичсэн аж.
Солонгосын алдартай од хосуудын хурим хоёрдугаар сарын 3-нд болох гэнэ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа