Тэйлор Свифт яагаад ”Грэмми”-д нэр дэвшиж чадаагүй вэ?


Өнгөрсөн жилийн "Грэмми" шагнал гардуулах ёслолын гол дүр нь байсан Тэйлор Свифт энэ жил хоосон хоцров. Гэхдээ "Грэмми" шагналыг 10 удаа хүртсэн дуучин бүсгүйд шагналгүй хоцорсон том шалтгаан бий. Учир нь, дуучид 2018 оны "Грэмми"-д нэр дэвшихийн тулд 2016 оны 10-р сарын 01-нээс 2017 оны есдүгээр сарын 30-ны хооронд уран бүтээл туурвисан байх ёстой байжээ. Харин Тэйлорын хувьд "Look What You Made Me Do" дуу нь 2017 оны 11-р сарын 10-нд буюу заасан хугацаанаас ганцхан сарын дараа олны хүртээл болжээ. Тиймээс л бүсгүй шагналд нэр дэвших боломжоо алдсан аж. 

Хэдийгээр бие даасан уран бүтээлээрээ нэр дэвшиж чадаагүй ч Тэйлор бүсгүй дуучин Зэйн Маликтай хамтран дуулсан "Грэйн 50 сүүдэр" киноны дуу болох "I Don"t Wanna Live Forever", мөн дууны үгийг нь зохиож Little Big Town хамтлагаар дуулуулсан Better Man дуугаараа "Грэмми"-д нэр дэвшсэн байна. 

Энэ жил од муутай байсан ч ирэх жилийн наадам Свифтийнх болно гэдэгт фэнүүд нь итгэлтэй байгаа аж.