Элтон Жон тайзаа орхино


Энэ сарын 28-нд дуучин Элтон Жон “Грэмми” шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр Майли Сайрустай хамт ая дуугаа өргөхөөр болжээ.Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар энэ нь ноён Элтон Жоны сүүлчийн тоглолт байж мэдэх юм. Элтон Жон урлагийг орхиж буйгаа мэдэгдэх бололтой. 

Ийм мэдээлэл гармагц түүний шүтэн бишрэгчид Элтон эрүүл мэндийн асуудалтай болсон байх гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Саяхан л гэхэд Элтон Жон өвчний улмаас АНУ-д хийх ёстой байсан есөн тоглолтоо хойшлуулсан билээ. Одоогоор түүний бие төлөөлөгчид ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байгаа юм.