2018 оны хамгийн анхны аймшгийн кино болох Орилоон УСК өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийлээ. Тус кинонд гол дүр бүтээсэн залуу уран бүтээлч Пүрэвжаргал нөхрийнхөө хамт папараццийн дуранд оногдлоо. Кино нээлт бүрт түүний хувцас хунар, гар цүнхийг нь бариад зураг хөргийг нь дараад явж байдаг гэргийдээ халамжтай, хайртай нөхөр нь энэ удаа ч бас хамт явж байна шүү. Арын ажлыг нь бат даах ийм сайн нөхөртэй юм чинь санаа зовох зүйлгүй кино урлагтаа зүтгээд байж дээ. Жүжигчин бүсгүйн хувьд өнгөрөгч оны дундаас эхлээд л кино урлагт хүчтэйхэн орж ирснээр олонд танигдчихсан. Дэлгэцийн уран бүтээлийн төрөл жанар бүрт хүч үзэж байгаа тэрээр энэ удаа аймшгийн кинонд дүр бүтээсэн нь энэ. Кино нээлтийн дараа хүмүүс түүний хэсгээс үнэхээр айсан хэмээн ам сайтай байна лээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна