“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ш.Хишигбатыг хүмүүс дуучин Огийноогийн “Яаруулахгүй” дууны клипэнд тоглосноор андахгүй мэддэг. Тэрээр бага байхаасаа загварын ертөнцөд хөл тавьж одоо ч мэргэжлээрээ ажилладаг. Гоёл 2018 наадмын шилдэг эрэгтэй моделиор хүртэл тодроод авсан. Түүний эхнэр М.Анужин мөн л загвар өмсөгч мэргэжилтэй. Тэд хоёр хүүхдийн аав ээж болсон ч хоёр тийш болсон бололтой. Модель Хишигбат SHANGRI LA-гаар шинэхэн амрагаа дагуулаад зугаалж явна лээ. Кино үзэхээр хүлээж байхдаа бидний дуранд ийнхүү оногдлоо. Шинэ амрагаа зурагчдын нүднээс нууж зүгээр ч зогсож чадахгүй сүржигнээд авна лээ. Хишигбатад хамаг залуу нас, гоо үзэсгэлэнгээ өгч өөрийнх нь хоёр хүүхдийг гаргаад өгсөн авааль гэргийгээ юмын чинээнд тоолгүй шинэхэн амрагтайгаа зугаалж явж байгаа нь тийм ч сайхан зүйл биш байлтай. Манайхан хайртай дуртай, надад чи л хэрэгтэй гэж сайхан байхад нь авч суучихаад анхаарал халамж тавихгүй жаахан гундаад ирэхээр нь өөр шинээр солиод авчихдаг иймэрхүү эрчүүд одоо болиосой.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа