Найруулагчийн зангарагтай манай чадалтай уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй Ч.Найдандорж билээ. Хошин урлагийн "Хан гурвалжин" нэгдэл, X түц хамтлагаа орхин байж Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагчийн албанд урилгаар заларсан тэрбээр хэлэх гэснээ хаана ч, хэний ч өмнө хэлчихдэг шударга эр. УДЭТ-ын найруулагч болсноосоо хойш олон түмний нүдэнд харагдахаа байсан тэрээр манай дуранд өртлөө. Нэгэн хэсэг хамтран зүтгэгчид байсан Х-ТҮЦ продакшны Солиот эх УСК-ны нээлтэнд хүрэлцэн ирсэн нь энэ. Баяр хөөр, аз жаргалтай энергитэй газар ирсэн ч манай хүн нөгөө нэг айхтар царайгаа гаргаад л сууж байна. Найруулагч нар их л ааш муутай хүмүүс байдаг юм гэнэ лээ. Тэгэхээр Найдандорж гуай мэргэжлийн онцлогоосоо болоод иймэрхүү ширүүн төрхтэй болчихсон бололтой. Жаахан инээчихвэл ч уул нь сайхан зураг болох гээд байдаг.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа