Барак Обама эхнэртээ романтик гэнэтийн бэлэг барив


АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама эхнэр Мишелийнхээ 54 насны төрсөн өдрийг өнгө алагласан цэцгийн баглаа, романтик үгтэй зурвасаар угтжээ. Америкийн 44 дэх тэргүүн хатагтай асан Мишель өчигдөр инстаграм хуудаснаа нөхрийнхөө бэлэглэсэн алтан зул болон сарнай цэцгийн баглаа, зурвасны зургийг оруулаад “Өглөө ажилдаа ирэхэд минь гоёмсог цэцгийн баглаа намайг угтлаа. Баярлалаа, Барак Обама. Чи бол миний хамгийн сайн найз, үнэнч шүтэн бишрэгч. Чамаас минь ирдэг цэцгийн баглаа, зурвас хэзээ ч үнэ цэнээ алдахгүй” хэмээн бичжээ. 

Мөн тэрбээр өөрт нь улсынх нь өнцөг булан бүрээс төрсөн өдрийн мэндчилгээ илгээсэн бүх хүмүүст ч талархсан байна. “
Барак Обама эхнэртээ зориулж “Чи бол зүгээр нэг эхнэр минь бөгөөд хоёр хүүхдийн минь ээж биш. Чи минь миний хамгийн сайн анд нөхөр. Би чинийхээ хүчирхэг, нигүүлсэнгүй хийгээд зоримог зан чанарт чинь хайртай. Чамайгаа өдөр ирэх тусам улам ихээр хайрлах юм. Төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн бичжээ.