Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан энэ сарын 15-нд тээгч эхийн тусламжтай охинтой болсон билээ. Кейни өнөөг хүртэл охиндоо нэр хайрлаагүй байгаа гэнэ. Тэрбээр энэ талаараа “Би их удаан бодож байгаа. Охиндоо сайхан нэр өгөхийг хүсч байна. Сайхан нэр олоход хугацаа их шаардагдах байх” гэж хэлжээ.Сэтгүүлчид охиныхоо зургийг хэрхэх талаар Кейнигээс асуухад “Ээж нь охиныхоо зургийг зүгээр ч нэг нийгмийн сүлжээгээр дэлгэхийг хүсэхгүй байгаа. Алдартай сэтгүүлийн нүүрийг охиныхоо зургийг чимэхийг хүсч байгаа” гэж хариулсан байна.
Ойрын эх сурвалж “Хос охиныхоо зургийг зарахаар төлөвлөж байгаа” гэв.
Хос охин Норт болон хүү Сэйнтийнхээ анхны гэрэл зургуудыг өөрсдийн инстаграм хуудастаа байршуулж байсан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна