Крис Мартин, Дакота Жонсон нар гэрэлд цохиулав


Сүүлийн үед шар хэвлэлүүд "Грэйн 50 сүүдэр" киноны од, 28 настай жүжигчин Дакота Жонсон, Coldplay хамтлагийн 40 настай дуучин Крис Мартин нарыг "намнах" болсон. Учир нь, тэд нууцаар уулздаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Жүжигчин Гвинет Пэлтроугаас салснаасаа хойш Крис олон бүсгүйчүүдтэй нэр холбогдоогүй. Харин тэрбээр Дакота Жонсонтой уулзаж байгаа гэдэг нь олон зургаар батлагдаад буй. 

Папараццичид тэднийг гурав хоногийн өмнө олон нийтийн газар уулзацгааж байхад нь зургийг нь авч амжжээ. Хосууд тун аз жаргалтай харагдах бөгөөд тэдний харилцаа гүнзгийрсэн гэдгийг ч эх сурвалжууд баталж байгаа юм.