”Vogue” сэтгүүлд заларсан хамгийн бяцхан алдартан


Америкийн алдартай теннисчин Серена Уильямс 2016 онд “Reddit” вэбсайтыг үндэслэгч Алексис Оганянтай сүй тавьж, өнгөрсөн оны 11 дүгээр сард гэрлэсэн билээ. Тэдний гэр бүлд өнгөрсөн оны есдүгээр сард шинэ хүн мэндэлсэн нь Алексис Оганян охин юм.  

36 настай тамирчин бүсгүй анхны хүүхдээ төрүүлээд удаагүй ч ирэх сард худалдаанд гарах “Vogue” сэтгүүлийн нүүрийг бяцхан охиныхоо хамт чимжээ. Ингэснээр Серенагийн охин тус сэтгүүлийн нүүрэнд заларсан хамгийн бяцхан алдартан болж байгаа юм. Аз жаргалаар бялхаж буй ээж нь “Охинтойгоо хамт алдартай сэтгүүлийг чимэх өдөр ирдэг л юм байна. Маш их баяртай байна” гэжээ.