М.Монрогийн сүүлчийн зургуудыг дэлгэнэ


XX зууны дуулиант эмэгтэйчүү­ дийн нэг жүжигчин Мэрилин Монрогийн сүүлчийн гэрэл зургуудаар Парис хотноо үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Жүжигчин бүсгүйн хувийн гэрэл зурагчин Лоуренс Шиллер болон Сэм Шо, Берт Штерн нарын 1957-1962 онд авсан нийтэд түгээгээгүй гэрэл зургуудыг үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх аж. Тухайлбал, жүжигчин бүсгүйн 1957 оны хуримын болон сүүлчийн кинондоо тоглосон үеийн ховор гэрэл зургууд багтжээ.