Багагүй хугацаанд завсарласны эцэст Майли Сайрус "Дуу хоолой" шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд эргэн нэгдэж, багийнхандаа анхаарал тавих болсон юм.
Жанис "Бүгдэд нь баярлалаа. Гэхдээ Майли бидэнд толгой хоргодох орон гэртэй болоход санхүүгээр тусалж, хөл дээрээ босох хүртэл минь зургаан сарын турш намайг дэмжсэн. Тэр бол алт шиг хүн. Түүний зүрх сэтгэл үнэхээр цагаахан. Майли чи бол миний хамгийн ойрын найз. Бид бүгд чамайг бидэн рүү илгээсэн бурханд талархаж байна" хэмээн жиргэжээ.
Сайрусын багт байсан өөр нэг хүн дуучин бүсгүйг үнэхээр сайхан сэтгэлтэй гэдгийг 2016 оны 10-р сард нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. "Тэр бол шоуны хамгийн сэтгэлээрээ шүүгч. Тэр шоуны турш багийнхныхаа үс засалт, нүүр будалт, хувцаслалтад анхаарал тавьж, дуугаа давтахад туслахдаа ямар ч үнэ хөлс авдаггүй. Ингэх хүн бараг байхгүй шүү дээ. Тэр багаас нь хүн хасагдахад үнэн сэтгэлээсээ уйлдаг. Бас оролцогчдынхоо гэр бүлийнхэнтэй ч ойр байдаг" хэмээж байжээ.