“Ливерпүүл” Коутиньог 130 саяар худалдахад бэлэн


Английн хөлбөмбөгийн “Ливерпүүл” баг хагас хамгаалагч Филиппе Коутиньог хэрэв “Барселона” боломжийн санал тавих юм бол худалдахад бэлэн байгаа аж. Мерсисайдчууд Бразилийн шигшээ багийн тоглогчийг дор хаяж 130 сая фунт стерлингийн үнэ хүрэх ёстой гэж үзжээ. 

Хоёр баг өнгөрсөн зун Коутиньог наймаалцах талаар хэлэлцээр хийж байсан удаатай. Тэгэхэд Каталонийн баг 115 сая фунт стерлинг санал болгосон юм. Коутиньо өөрөө “Ливерпүүл”-д тоглохгүй гэдгээ илэрхийлээд байгаа аж.