Марсело хүүхний дүрд хувирав


Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн бразил тоглогч Марсело Шинэ жилийн амралтаа гэртээ өнгөрүүлж байгаа юм. Мань хүний гэр бүлийнхэнтэйгээ Ботафого далайн эрэг дээр хөлбөмбөг тоглож буй зураг хүмүүсийн эгдүүцэл, сонирхлыг өөртөө татав. 

 

Учир нь, Испанийн Эзэн хааны багийн тоглогч эр даашинзтай, уруулаа будчихсан байжээ. Марселогийн гэр бүлийнхэн ч гэсэн түүнтэй адил үйлдлийг хийсэн байна. Марсело өөрөө үүнийгээ зүгээр л хөгжилдөх зорилготой байсан хэмээн тайлбарлав.