Өдгөө 71 настай жүжигчин Сильвестр Сталлоне өнгөрсөн намар бэлгийн дарамт үзүүлдэг оддын тоонд орсон билээ. Нэрээ нууцалсан эмэгтэй 1986 онд Сталлонегийн шахалтаар гурвуулаа бэлгийн харилцаанд орж байсан гэж мэдүүлжээ. Бүсгүй тэр үед 16 настай байсан гэнэ. Тэрбээр нэгэн кино зураг авалтын үеэр Сталлонетой танилцжээ. Дараа өдөр нь жүжигчин эр түүнийг өрөөндөө уриад бие хамгаалагчтайгаа нийлэн хүчирхийлсэн байна. Бүсгүй болсон явдлын талаар цагдаад мэдэгдээгүй нь Сталлоне түүнийг заналхийлж байснаас болжээ. Тэрбээр одоо л уг хэргийн талаар ам нээж байгаа аж.
“TMZ” сайтад мэдээлснээр, хэргийг Санта Моникагийн цагдаагийн газар мөрдөж эхэлжээ. Ийм төрлийн хэрэгт 10 жилийн хорих ял оноодог аж. Харин Сталлонегийн өмгөөлөгч уг мэдүүлгийг няцаажээ. Тэрбээр “Ямар ч хүчирхийлэл болоогүй. Хэн ч олон жилийн өмнө 16 настайдаа би Сталлонед хүчиндүүлсэн” гээд гараад ирж чадна” гэсэн байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа