Хятадын томоохон сошиал сайт “WeChat”-ийг Гуанжөү мужийн Наньша дүүрэгт иргэний цахим үнэмлэх хэлбэрээр ашиглах туршилт эхэлжээ.
Уг ажлыг “WeChat”-ийг хөгжүүлэгчид Нийгмийн даатгалын яам, банкууд, төрийн хэрэгжүүлэгч хэд хэдэн агентлагуудын тусламжтайгаар боловсруулсан байна.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр сошиал харилцааны арр-ийг иргэний виртуал үнэмлэх хэлбэрээр ашиглахын тулд хамгийн түрүүнд цаасан тодорхойлолтуудыг орлуулна. Цаасан үнэмлэх дээр байрладаг иргэний мэдээллүүдийг “WeChat ID” программд нэвтрүүлж эхэлжээ.
Үүний хүрээнд иргэд төрийн цахим үйлчилгээ, цахим бус үйлчилгээнүүдийг цаг алдалгүй авах, хүргэлтийн үйлчилгээ, тасалбар захиалах гэх мэт асуудлыг шийдвэрлэнэ. Технологийг санаачлагчид онлайн үнэмлэхний халдлага, хулгайгаас сэргийлэхийн тулд ID код өгөхөөс гадна хэрэглэгчийн мэдээллийг баталгаажуулах үүднээс нүүр таних технологийг нэвтрүүлж чадсан байна.
Даваа гарагт эхэлсэн туршилтаас хойш 24 цагийн дотор 30 мянган хүн “WeChat ID” программд нэгдэх өргөдөл ирүүлжээ. Ирэх оны нэгдүгээр сараас улс орон даяар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ч үүнээс өмнө Гуанжөүд туршилт явуулна.
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо