37 жилийн өмнө хулгайлагдсан машиныг хураав


2003 онд Нью-Йорк хотын оршин суугч Стивен Мерсед 1966 онд үйлдвэрлэгдсэн сонгодог загварын Форд Мустанг машиныг худалдаж аваад 14 жилийн туршид уг автомашиныг нөхөн сэргээж, тоноглоход хамаг сэтгэл, эд хөрөнгөө зарцуулжээ. 

Бүх юм нэг л өдөр дуусгавар болсон гэнэ. Мань хүний гэрт цагдаа нар иржээ. Түүний худалдаж авсан автомашин хулгайлагдсан машинуудын тоонд байсан аж. Стивен энэ машиныг 2003 онд 3500 доллараар худалдаж авахдаа охиныхоо 16 насны ойн бэлэг болгосон гэнэ. Стивен засвар, үйлчилгээнд нь мөнгө ерөөсөө харамлаагүй бөгөөд 14 жилийн хугацаанд 60 мянган доллар зарцуулжээ. 

Стивены худалдаж авсан машин 1980 онд хулгайлагдсан байв. Даатгалын компани түүнд нөхөн төлбөр болгож 1450 доллар өгсөн нь Стивенд ер таалагдсангүй. Тэрбээр “Надад ямар ч мөнгө хэрэггүй. Би өөрийн машинаа авмаар байна. Би энэ машинд их мөнгө зарцуулсан. Он жил өнгөрөх тусам ийм машин улам л үнэ цэнэтэй болдог” хэмээн мэдэгджээ. 

Цагдаа нар энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд Форд Мустанг журмын хашаанд хадгалагдаж байгаа гэдгийг мэдээлэв.