Мэйвезер Брайантыг халз тулаанд дуудав


Америкийн боксчин Флойд Мэйвезер Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга Кобе Брайантад сагсан бөмбөг тоглох санал тавьжээ. Энэ талаар боксчин эр Брайантын инстаграм дахь бичвэрийн дор бичсэн байна. “Би чамтай нэг сая долларын бооцоо тавьж тоглоход бэлэн байна” гэж Мэйвезер бичжээ. Одоогоор сагсан бөмбөгч боксчин эрийн тавьсан саналд хариу өгөөгүй байна. 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга, 39 настай Брайант 2016 онд их спортыг орхисон билээ. Тэрбээр Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, хоёр удаа хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан юм. 

Харин өдгөө 40 настай Мэйвезерийн хувьд боксын рингэн дээр 50 удаа тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулаад байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард тэрбээр мэргэжлийн тулааны үнэмлэхүй жингийн аварга Конор МакГрэгорыг боксын дүрмийн дагуу хийсэн тулаанд ялж, ойролцоогоор 300 сая ам.доллар олсон билээ. Тэрхүү тулааны дараа мань эр их спортыг орхиж буйгаа хэлсэн юм.