Эминемийн охин галбирлаг биеэрээ гайхуулав


Рэппер эр Эминемийн охин аль хэдийнэ сайхан бүсгүй болжээ. 22 насны төрсөн өдөр нь тохиож буй Хэйли Скотт гуравдугаар сараас хойш таг чиг байсны эцэст инстаграмдаа "тасархай" зураг оруулж дагагчдаа баярлуулжээ. 

Мичиганы их сургуулийн оюутан бүсгүй галбирлаг гэдэс болон хөхнийхөө багахан хэсгийг ил гаргасан өвөрмөц загвартай цамц өмсч улаан буйдан дээр тухалсан байх бөгөөд зургийнхаа дор "Өөртөө төрсөн өдрийн мэнд хүргэж байна" хэмээн бичжээ.

Скотт бол Эминем болон Ким Матерс нарын дундаас төрсөн цорын ганц охин билээ. Рэппер эр Ким бүсгүйтэй хоёр удаа гэрлэсэн ч 2006 онд тэд хоёр тийш болсон билээ. Эминем охиндоо зориулж маш олон дуу бичиж байсан бөгөөд тэдгээрт өөрийгөө буруутгасан, гэмшсэн өнгө аяс байнга цухалздаг билээ.