Их Британийн ханхүү Харри, Америкийн нэрт жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн сарын эхээр Лондонд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хуримаа ирэх оны хавар хийнэ.

Меган Марклын хувьд “Маш гайхалтай гэнэтийн бэлэг болсон шүү. Тэр миний өмнө өвдөг сөгдөн гэрлэх санал тавьсан. Үнэхээр романтик байсан. Би түүнийг гэрлэх санал тавьж дуусаагүй байхад нь шууд л ‘Тийм, ээ’ гэж хариулсан” гэсэн.

Тэгвэл энэ сард тэд сүйн зургуудаа нийтэд дэлгэсэн байна. Тэдний зургийг Анжелина Жоли, Жулия Робертс нарын гэрэл зурагчин Алекси Лубомирски авсан аж. Меган Маркл Ralph & Russo Couture-ын 56,000 ам.долларын үнэтэй хар даашинз өмсчээ. Меган Марклын талаар товчхон өгүүлэхэд тэрбээр өдгөө 36 настай жүжигчин, загвар өмсөгч мэргэжилтэй бүсгүй юм.


NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа