Женевийн Палехаспо хурал үзэсгэлэнгийн төвд 2017 оны "Европын шилдэг авто машин" шалгаруулалтын дүн гарч, шинэ Peugeot-3008 загвар 319 дэмжсэн саналаар бусад 6 өрсөлдөгчөө ялж, аварга болжээ.
Peugeot брэндийн ерөнхий захирал Жен Филиппе Ампарато шагналыг хүлээж авах үедээ "Бид их баяртай байна. Энэ бол туйлын гайхамшигтай мөч юм. Миний бие Peugeot брэндийг төлөөлөн энэ шагналыг хүлээн авч байгаагаа туйлын азтай явдал хэмээн дээдлэн үзэж байна" гэжээ.
Peugeot компанийн шинэ Peugeot 3008 загвар 2014 оны "Европын шилдэг авто машин" шалгаруулалтын аварга болсон билээ. Энэ жил дахин тэргүүлж, аварга боллоо.
"Европын шилдэг авто машин"-ы энэ жилийн шалгаруулалтад шинэ Peugeot-3008 загвар 319 дэмжсэн санал авсан ба Alfa Romeo 296, Benz E-Class 197, Volvo S90/V90 172, Citroen C3 166, Toyota C-ХН 165, Японд үйлдвэрлэсэн Micra 135 дэмжсэн санал авчээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна