Солонгосын алдарт Shinee хамтлагийн дуучин Ким Жонхён өчигдөр Сөүл дэх гэрээсээ ухаангүй олдож, эмнэлэгт аваачих үед нас баржээ. Энэ жил 27 настай Жонхёны нас барсан шалтгааныг амиа хорлолт байсан эсэхийг шалгахаар цагдаа нар ажиллаж байна. Учир нь тэрээр нас барахаасаа хэдэн цагийн өмнө эгч рүүгэээ “Баяртай гэж хамгийн сүүлчийн удаа хэлье” гэсэн утгатай зурвас илгээсэн байна. Уг зурвасыг авсан эгч нь дүүгийндээ ирж эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй аж.
Ким Жонхён Shinee хамтлагт дуулахаас гадна дуу зохиож, бүжгийнхээ авьяасаар ялгардаг гишүүн нь байжээ. Жонхён хоёр жилийн өмнөөс ганцаарчилсан уран бүтээлээ эхлүүлж амжилт олоод байсан юм.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа