Загварын тайзнаас бууж зочдын эгнээнд шилжжээ


Манай улсын загварын салбар нэг үеэ бодвол хурдацтай өсөж байна. Цагтаа ганцхан Монгол модель агентлаг хэмээх том газар байсан бол одоо загварын салбарт арай удсан гарууд бүгд л чанартай, чанаргүй загварын агентлагтай болчихож. Үүний нэг бол Глориа загварын агентлаг. Уг агентлагийг  топ модель О.Уянга  болон 2015 оны шилдэг загвар өмсөгч М.Нармандах нар удирдан явуулдаг билээ. О.Уянга-ын хувьд моодноос гаралгүй тайзан дээрээ алхасаар байгаа. Харин М.Нармандахын хувьд тайзан дээр алхахаа бараг л больсон. Энэ тэндэхийн загварын шоуны зочдын суудлаас л харагдах болсон тэрээр энэ удаа ч гэсэн O COUTURE шоуны зочин болж иржээ. Уул нь загварын акулуудын нэг ч түүний үе өнгөрсөн бололтой. Арга ч үгүй биз. Загварын ертөнцөд хэн дуртай нь удаан тогтож үлддэггүй шүү дээ.