Их Британийн хатан хаан II Элизабетийн ач хүү хунтайж Харри өөрийн сүйт бүсгүйгээ олноос нууцалж явсан бол энэ оны есдүгээр сараас эхлэн олон нийтийн өмнө ил гарч харилцаагаа ил болгосон билээ. Ханхүү Харри өөрөөсөө гурван насаар эгч 36 настай Меган Марклыг хайртай бүсгүйгээрээ сонгосон нь олон хүний сонирхлыг төрүүлдэг. Хосууд 2016 оны 7 дугаар сараас эхлэн болзож эхэлсэн бөгөөд анх найзуудын уулзалтанд танилцаж дотносжээ. Тэд сүй тавьсан тухайгаа өчигдөр олон нийтэд зарласан юм. Тэдний хуримын ёслол 2018 оны хавар болох гэнэ. Өдгөө 36 настай Меган Маркл АНУ-ын жүжигчин, модель, хүмүүнлэгийн үйлстэн нэгэн юм. Тэрээр жүжигчин продюссер Тревор Энгельсонтой 7 жил хамтран амьдарсан бөгөөд 2011 онд хуримаа хийсэн ч хоёр жилийн дараа буюу 2013 онд харилцаагаа дуусгасан байна. Хунтайж Харри хэлэхдээ "Меган Маркл үнэхээр гайхалтай бүсгүй, түүнтэй ярилцаж эхлээд л шууд татагдсан" гэжээ. Жүжигчин, модель Меган Марклийг 36 насандаа гүнжийн амьдралаар амьдарч буй азтай эмэгтэй хэмээн олон нийтийн сайтад бичжээ.
Эх сурвалж: Seen.mn








2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ