Wonder woman-ий өмсгөлийг йогийн дэвсгэрээр урласан гэвэл та итгэх үү?

Admin
1 цаг 54 минутын өмнө

Wonder woman киноны багийнхан саяхан тус киноны хоёрдугаар ангийг хийх гэж байгаагаа албан ёсоор зарлаад байгаа билээ. Мөн гол дүрийн жүжигчингээ солихгүй. Харин продюсерээ солихоо мэдэгдсэн юм. Кино нээлтээ хийснээс хойш гол дүрийн жүжигчин Гал Гадот хүмүүсийн хамгийн дуртай эмэгтэй супер баатруудын нэг болж, саяхан болсон Халловеений баяраар түүний өмсгөлийг маш олон хүн өмссөн байсан.

Тэгвэл АНУ-д амьдардаг Райли Пасфиелд гэх нэгэн эмэгтэй йогийн дэвсгэр болон скоч ашиглан супер баатрын өмсгөлийн үндсэн хэлбэрийг нь гаргаад металл будгаар будаж өмсжээ. Энэ нь кинон дээр гардагтай яг адилхан харагдаж байгаа нь кино багийнханыг ч гайхахад хүргэсэн байна.