10 сар болзсоны эцэст харилцаандаа цэг тавьсан дуучин Селена Гомез, Weekend нар шар хэвлэлийн баатар болоод байгаа билээ. Дуучин Селена экс найз залуу Жастин Бейбертэй эргэн нийлж хамтдаа аз жаргалтай байгаа бол ганцаар үлдэж хоцорсон Weekend ч бас хоосонгүй байгаа бололтой. Учир нь түүнийг дуучин Кетти Перритэй болзож байгаа талаар цуурхал гарчээ. Тэд хамтдаа энэ сарын 20-ны өдөр California-д байрлах Итали зоогийн газарт хамтдаа оройн зоог барьсан байна. Weekend-ийг ресторанд орж ирсний дараагаар Кетти Перри 15 минутын дараа орж ирсэн байна. Тэд бүтэн гурван цагийн турш оройн зоог барьсан бөгөөд энэ үед их дотно байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Дуучин Weekend-ийг Селенагаас салсны дараа хуучин найз бүсгүй Бела Хадидтай эргэн нийлж магадгүй хэмээн фенүүд нь таамаглаж байсан юм. Тэдний энэхүү болзооны талаар бүхий л шар хэвлэлээр мэдээлж байгаа ажээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна