Урлагийн хосууд дундаас хамгийн сайхан харагддаг хүмүүс бол жүжигчин Чинзориг, Долгор нар. Уран бүтээлийн тал дээр нэг нэгнээ ихээхэн дэмжиж ажилладаг хосууд маань бие биенийхээ ухаалаг занд дурласан гэнэ шүү. Учир нь Э.Чинзориг эхнэрийнхээ тухай "Би эхнэрийгээ их зөв хүн гэж боддог. Миний хань их зөв хүн, уг хүн нь их хайр татам байдаг. Эмэгтэй хүн бол амьдралыг мэддэг, ойлгодог, эр хүнийг ойлгодог, хүний дотоод мөн чанарыг ойлгодог бол эмэгтэй хүн их сайхан. Түүнээс сугадалцаад л явахаараа эхнэр нөхөр болчихдог юм биш. Айл гэрт зөрчил байлгүй яахав. Тэр зэргийн юмнуудаа бид хоёр ярилцаад тохиролцчихдог. Аль болох миний хань ойлгох талаас нь боддог. Бид хоёр бараг муудалцаад байдаггүй. Надад миний ханийн амьдралыг харах өнцөг нь их гоё санагддаг. Тэрнээс биш царай зүс бие хаа харж ханилаагүй, хүн нь их сайн хүн, сайхан хүн гэж л хэлмээр байна" хэмээжээ. Мөн Долгор ч өөр нэгэн ярилцлагадаа нөхрийгөө маш ухаалаг хэмээж байсан билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна