Эмэгтэй хүний гоо сайхныг илтгэх "Victoria”s Secret" шоуг тэсэн ядан хүлээдэг үзэгчид цөөнгүй биз ээ.
Жил бүрийн төгсгөлд "Victoria”s Secret" шоу нь нүд гялбам чимэглэл бүхий сахиусан тэнгэрүүдийн этгээд содон тайзны алхаагаар алхаж цоо шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн байдаг билээ. Уг шоу нь жилийн хамгийн олон үзэлттэй шоугаар тогтмол шалгардаг (жилд 800 сая дахин үзэлттэй) ба шоунд зориулагдсан үзүүлбэр нь л гэхэд 12 сая долларын өртөгтэй байдгийн дээр олон гэнэтийн бэлэг дүүрэн зохион байгуулагддаг шоуны нийт зардал 1 сая доллар орчим болдог аж.
Өнгөрсөн жилийн шоу Парис хотноо зохиогдож байсан бөгөөд арга хэмжээ бүхэлдээ гайхамшигтай болж өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Энэ жилийн шоу ч бас бидэнд олон сонирхолтой бэлэг бэлдсэн байгаагэдэгт итгэж байна. Загварын тайзнаа илүү гоёмсог, урьд өмнө нь үзэгдэж байгаагүй, шинэлэг дизайнтай дотуур хувцаснууд гарахаас эхлээд өнгөрсөн жилийн шоуг алгассан Бехати Принслоу ба Кэндис Суанепоэль нар сахиусан тэнгэрүүдийн бүрэлдэхүүнд эргэн ирж байгаа нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.
Харин энэ удаад шоунд сонор мялаах дуучин хэн байх нь олны дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Леди Гага, Бруно Марс, Уикенд, Адам Левин, Тейлор Смитт, Рианна, Селена Гомес, Ариана Гранди зэрэг дуучид ая дуугаа өргөсөн ба магадгүй энэ жил Жижи Хадидын найз залуу болох Зайн Малик байх гэсэн олны таамаглал байна.
Энэ жилийн шоу нь 11-р сарын 20-ийн буюу өчигдөр Шанхай хотод болох бөгөөд 28-нд АНУ-ын "CBS" телевизээр шууд цацсан байна. Харин Монголд "Стар" телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчиддээ 2017.11.29-ны өдөр шууд дамжуулан хүргэх нь ээ.
2017 оны албан ёсны САХИУСАН ТЭНГЭР өргөмжлөлтэй эдгээр моделиуд биднийг гайхшруулах юм.
Адриана Лима
Алессандра Амброзио
Бехати Принсло
Кэндис Свейнпол
Лили Олдридж
Элса моск
Жасмин вяжет
Жозефина Скривер
Лайс Рибэйро
Румий Стриж
Сара Сампайо
Тейлор Хилл
Л.Энх-Амгалан: Багшийн ачааллаас эхэлж чөлөөлнө
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй