ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины амь насанд заналхийлсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Түүний ажилдаа явах зам дагуух байршлуудад 50 гаруй тэсрэх бөмбөг суурилуулсан тухай мэдээлэл ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанд ирсэн байна. Тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Тэсрэх бөмбөг, тэсрэх төхөөрөмжүүдийг ерөнхийлөгчийн явах зам дагуу байрлуулсан тухай мэдээллүүд өглөөнөөс эхлээд утсанд ирсэн. Гэхдээ эдгээр мэдээллээс үүдэж төрийн тэргүүний ажлын хуваарьт өөрчлөлт ороогүй” гэжээ.
Мөн тэрбээр “Тэсрэх бөмбөгүүд ерөнхийлөгчийн цуваа явж өнгөрөх, зогсох цэгүүдэд байрласан тухай дуудлага өглөөнөөс хойш 60 гаруй удаа ирсэн. Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж чадсан. Иргэдэд ч гэсэн таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд ажилласан. Телефон утасны дуудлагуудыг хараахан тодорхой болгоогүй ч хилийн чанадаас ирсэн болов уу гэж таамаглаж байгаа” гэжээ.
Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд заналхийлсэн анхны тохиолдол биш юм.

-ПУТИНД ТЭСРЭХ БӨМБӨГТЭЙ ЦЭЦГИЙН БАГЛАА ӨГЧ БАЙЖЭЭ-
Дээрх явдлаас өмнөхөн мөн л ОХУ-ын Ерөнхиийлөгч В.Путины амь насанд заналхийлсэн тохиолдол энэ онд гарч байв. В.Путиныг хөнөөхөөр хуйвалдсан лалын шашинт этгээдүүдийн нэг хэмээгдэж байсан Адам Осмаев нь өнгөрсөн сарын сүүлээр эхнэрийнхээ хамт бусдын гарт будуулан амиа алдсан байдалтай олдсон юм. Түүний гэр бүлийнхэн Оросын талыг баримтлагчдын эсрэг явуулсан цэргийн ажиллагаанд сайн дураараа оролцдог байсан аж.
Мөн 2012 онд Путины амь насыг хөнөөхөөр аюул заналхийлсэн талаарх мэдээлэл дэлхий даяар түгж эхлэх үед “Шударга Орос” намын лидер Сергей Миронов үнэн мэдээлэл хэмээн баталж байв. Орос ба Украины тусгай албаныхан Владимир Путины амь насанд халдах оролдлогыг таслан зогсоосон талаараа мэдэгдэж байв.
2000 оны хоёдугаар сард Санкт Петербургт болсон Анатолий Собчакийн оршуулгын үеэр Оросын гэмт хэргийн бүлэглэлүүд түүний амь насанд халдах гээд бүтэлгүйтжээ. Үүний дараа В.Путин гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг өргөн хэмжээний баривчилгаа явуулжээ. Энэ үеэр тус улсын цагдаагийнхан 19 бүлэглэлийг илрүүлэн, толгойлогчдыг нь гэр бүл, үр хүүхдүүдийнх нь хамт автоматаар шүршин нам дарж байсан гэдэг.
Үүний дараа нь 2001 оны наймдугаар сард Крымын хойгт Симферополь хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр дөрвөн хүн В.Путины хамгаалалтын бүсэд нэвтэрсэн ч гал нээж чадалгүй баригдсан байдаг.
2003 онд Чеченийн нийслэл Грозный хотод Рамзан Кадыров ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөх үеэр дайны улмаас хохирч тахир дутуу болсон тэргэнцэртэй охин Владимир Путинд зориулан өөрийн гараар цэцгийн баглаа гардуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Путин ч охины цэцэг өгөх хүсэлтээс татгалзаагүй бөгөөд тухайн үед охиныг тусгай албаныхан шалгаагүй байсан аж. Энэ үед түүний бие хамгаалагч цэцэг дотор байрлуулсан бөмбөгийг хэдийнэ мэдэж, сагстай цэцгийг нь шалгаж үзмэгцээ дотор нь гар хүрмэгц дэлбэрэх доргигч бүхий гар бөмбөг суурилуулсан болохыг мэдсэн байна.
Оросын тусгай албаныхан уг бөмбөгийг гурван минутын дотор аюулгүй болгож, Владимир Путин бүхнийг мэдэж байсан ч мэдээгүй дүр эсгэн охиноос ажиллагаагүй болсон тэсрэх бодис бүхий цэцгийн баглааг олны нүдэн дээр гардан авч бяцхан шоу хийж байжээ.
Дараа нь тэрхүү тахир дутуу охиныг хэрхсэн нь тодорхойгүй байдаг аж. Энэ мэтээр дэлхийн нөлөө бүхий удирдагчдын нэгд зүй ёсоор багтдаг ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины амь насанд халдах гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого гарч байжээ. Гэсэн ч тэрбээр тун сайн баг бүрдүүлж чадсаны хүчээр өнөөдрийг хүртэл эсэн мэнд байгаа хэмээн олон улсын хэвлэлүүд онцлон бичсэн байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ