Хятад улсын Шанхай хотод зохион байгуулагдах энэ жилийн Victoria’s Secret загварын шоу болоход ганцхан долоо хоног үлдлээ. Харамсалтай нь олны хайртай загвар өмсөгч Жижи Хадид энэ удаагийн шоунд оролцохгүй гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа.
Жижи өөрийн албан ёсны Twitter хуудсаар дамжуулан “Энэ жил Хятад улсад зохиогдох шоунд оролцох боломжгүй болсондоо сэтгэл их гонсойж байна. Гэхдээ би VS-ийн гэр бүлдээ маш их хайртай бөгөөд шоунд оролцох бүх охидтойгоо сэтгэл зүрхээрээ хамт байх болно! Энэ жилийн шоу урьдны адил үнэхээр үзэсгэлэнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Би шоуг бусдын хамтаар тэсэн ядан хүлээн үзэх болно. Мөн дараа жилийн шоу болохыг одооноос хүлээж, догдолж байна” хэмээн мэдэгдэл хийжээ. Түүнийг Ази хүмүүсийг доромжилсных нь төлөө шоунаас хассан гэх мэдээлэл байгаа билээ

Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна