Брэд Питт Монакогийн гүнжтэй жиг ургуулжээ


Жүжигчин Брэд Питт Шарлотта Казирагитай дотно болсон хэмээн гадаадын хэвлэлүүд бичиж байна. Анжелина Жолигоос салаад Брэд өөр нэгэн бүсгүйтэй харилцаатай болсон гэх яриа чих дэлсэх болсон. Тэр бүсгүйгээр 21 настай жүжигчин Элла Пернелл тодорсон билээ. 

 

Тэгвэл одоо хэвлэлүүд өөр нэг цуу яриаг тараах болов. Брэд Монакогийн гүнж Шарлотта Казирагитай үерхэж байгаа гэх мэдээлэл гарчээ. 52 настай жүжигчин эр хааны гэр бүлийн төлөөлөгч 31 настай бүсгүйтэй Лос-Анжелес хотод болсон нэгэн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хамтдаа очжээ. Тэр үеэр Питт, Казираги нар нэг нэгнээсээ ер холдоогүй гэнэ. Гүнж бүсгүй түүний экс эхнэртэй нэлээн төстэй царайтай юм.