People сэтгүүл 2017 оны хамгийн дур булаам эрэгтэйг нэрлэсэн байна. Нэр хүндтэй хэвлэл энэ жил уг титмийг кантри дуучин Блэйк Шэлтонд өгчээ. Ийнхүү Блэйк Шэлтон Америкийн People сэтгүүлийн хавтсыг хамгийн дур булаам эрэгтэйн хувиар чимэглэв. 2013 онд энэ титмийг хүртсэн Маroon5 хамтлагийн дуучин Адам Левайн хариу үйлдэл хийсэн аж. Тэрбээр “Анд минь, би чамаар бахархаж байна. Би хамгийн дур булаам эрчүүдтэй нөхөрлөдөг” хэмээн бичжээ.
Дуучин Гвен Стефанигийн 41 настай найз залуу, АНУ-ын “Дуу хоолой” телевизийн шоуны багш Блэк Шэлтон мөн хариу үйлдэл хийжээ. Тэрбээр “Сэтгүүлийнхэнд баярлалаа. Намайг царайлаг гээд үзэн ядах хэрэггүй шүү” хэмээн бичсэн аж. Харин түүний дурлалт бүсгүй Гвен Стефани сэтгүүлийнхнийг сонголтоо зөв хийсэн байна хэмээн тун даруухнаар хэлжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна