Дуучин Weeknd Селена Гоместой арван сарын турш болзож байсан ч түүнийг экс хайрт Жастин Биберт нь алдсан. Тэгвэл Гомесоос салаад удаагүй байгаа Weeknd мөн л Бибертэй хэсэг хугацаанд нэр холбогдож байсан Йованна Вентура гэгч бүсгүйтэй уулзаж эхэлсэн бололтой. Өнгөрөгч пүрэв гарагт болсон нэгэн үдэшлэгт Weeknd Йованнатай хамт очсон бөгөөд тэнд байсан хоёр цагийн турш хаа ч явсан гар гараасаа хөтлөлцөн их л дотно харагдсан гэнэ шүү. Гэтэл эх сурвалжуудын өгсөн мэдээллийг батлах мэт Weeknd Вентуратай нэг машинд хамт сууж буй зургийг нь папарациуд авч дөнгөжээ. Хосууд баасан гараг /2017.11.10/-ийн орой шөнийн клубээс гарч явахдаа нэг машинд хамтдаа суусан байна.
Йованна Вентурагийн хувьд 2015 онд Бибертэй нэр холбогдож байсан ч удаа ч үгүй дуучин залуу Кайли Женнертэй учир ургуулсан гэх мэдээлэл гарах болсон. Гэсэн ч эцсийн бүлэгт Бибер Селенаг сонгосон билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна