Өнгөрсөн бямба гаригт АПЭК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар маш богино хугацаанд уулзаж цөөн хором ярилцсан. Удирдагчид гэрэл зургаа авахуулахад Путин, Трамп нар гар барилцан, мэндлээд өнгөрчээ. Дараа нь хурлын ширээний ард Путиныг сууж байхад Трамп түүн рүү алхаж очин, мөрийг нь алгадан ярилцаж байсан аж.
Өнгөрсөн баасан гаригийн оройн зоогийн үеэр тэд хэсэгхэн хугацаанд уулзаж ярилцсан байна. Энэ үеэр тэд Сирийн хямралыг шийдэхдээ цэрэг, зэвсгийн хүч хэрэглэхгүй байх, “Лалын улс” бүлэглэлтэй хийх тэмцлээ үргэлжлүүлэх зэрэг асуудлаар тохиролцсоныг гадны хэвлэлүүдэд онцолж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, Трамп хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа “Бид маш богино хугацаанд ярилцлаа. Хэдийгээр бид бие биенээ сайн мэдэхгүй ч яриа тун нөхөрсөг уур амьсгалтай болж өнгөрлөө” гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Трампыг “ойлголцоход амар, сайхан ааш зантай хүн” гээд “АНУ-ын ерөнхийлөгчийг би сайн мэдэхгүй ч тэр их нөхөрсөг, энгийн хүн юм. Цаг бага байсан ч бид сайхан ярилцлаа” хэмээн хэлсэн байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ