“Apple”-ийн эзэн Стив Жобсын хувийн амьдралыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хэн нэгэн том амжилтад зөвхөн өөрийн чадлаар гарна гэдэг хэцүү. Хажууд түших хань ижил, найз нөхөд, зөвлөх хүмүүс байж том үйлсийг бүтээнэ. Стив Жобсын хувьд хань ижил нь амьд ахуй цагт нь сайн хань, сайн найз, мөн ажлын сайн хамтрагч нь байсан.

Стив өөрийн гэрлэлтийг олноос нууцалдаг байсан. Түүний эхнэр харин нөлөө бүхий хүн байсныг мэдэх хүн ховор. Тэрээр нийгмийн идэвхтэй бүсгүй. Түүнийг Лаурэнь Повэлл Жобс гэдэг. “Emerson Collective”-ийн ерөнхий захирал, нийгмийн ажилтан, 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг.

Лаурэнь Пеннсилванийн Их Сургуулийн Бизнесийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд үргэлжлүүлж сурахаар “Станфорд”-д элссэн ба тэнд нөхөртэйгөө танилцжээ. Компанидаа бүхий л анхаарлаа хандуулаад байсан Стив үнэндээ Лаурэньтай болзохын тулд чухал уулзалтаа тасалж байж.

Тэрээр өөртөө “Хэрвээ энэ миний энэ дэлхий дээр өнгөрүүлэх хамгийн сүүлчийн шөнө бол уулзалтандаа явах уу, энэ эмэгтэйтэй уулзах уу” гэж өөрөөсөө асууж. Тэгээд л Лаурэньтэй уулзахаар болж болзоо руугаа яаран гүйсэн гэдэг. Тэр цагаас хойш тэд үргэлж хамт байсан. Лаурэнь түүний арын бүхий л ажлыг зохицуулж, ханийн үүргээ сайн гүйцэтгэсээр иржээ.

Тэд 1991 онд гэрлэсэн. Тэдний хуримыг Зэнгийн ламтан Кобин Чино удирдан зохион байгуулжээ. Тэд Лиза, Ив, Рийд, Эрин нэртэй дөрвөн хүүхэдтэй.

Стив нэгэн удаа “Манай хүүхдүүд биднийг технологит хэт их автсан гэж буруутгадаг. Харин бид технологийн муу нөлөөг хамгийн түрүүлж харсан учраас үүнийг байж болох хамгийн сайн хэлбэрээр нь хүмүүст ашиглуулахыг л эрмэлзэж байгаа” хэмээжээ.

Лаурэний хэлсэн алдартай ишлэлүүдээс:
-Мөнгөнд хүч чадал бий. Гэхдээ мөнгө миний хувь хүн хэн бэ гэдгийг илэрхийлж чадахгүй.
-Хүн юу хийхийг хүсч байна түүнийгээ л хийх хэрэгтэй.
-Америк хэзээнээс л боломжоор дүүрэн орон гэгддэг байсан. Энэ байдлыг нь бид хадгалсаар байх хэрэгтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо