Мэрайя Кэри эрчүүдийг оролддог


Шоу бизнесийн ертөнцөд ажилладаг эрчүүд хүүхнүүдийн зүгээс бэлгийн дарамт амсдаг гэвэл олон хүн гайхах биз. Тэгвэл тэд мөн л бэлгийн дарамтад орж, заримдаа биеэ хамгаалах чадваргүй байдалд хүрдэг гэнэ шүү. Энэ удаа 2015-2017 онуудад Америкийн дуучин Мэрайя Кэригийн аюулгүй байдлыг хангаж байсан компанийн тэргүүн ам нээв. Тус компанийн захирал Майкл Анелло дуучин эмэгтэй өөрийг нь элдвээр оролдсон хэмээн мэдэгдэв. Мэрайя нэг өдөр түүнийг өрөөндөө дуудаад ачаа тээшийг нь янзалж өгөхийг гуйжээ. 

Майкл дуучин эмэгтэйн өрөөнд иртэл Кэри нэвт гэрэлтсэн халаадтай зогсож байсан аж. Ичиж зовсон хамгаалагч тэр даруй явахыг оролдсон ч дуучин эмэгтэй хориглосон байна. Азаар Майкл дуучин эмэгтэйн урхинаас мултарч чадсан бөгөөд алдартан бүсгүйтэй бэлгийн харилцаанд ороогүй гэдгээ өгүүлэв. Бачуурсандаа Кэри хожим нь түүнийг нацист, бэртэгчин амьтан хэмээн хэлсэн билээ.