АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын 40 сая дагагчтай твиттер хуудас өчигдөр ойролцоогоор 11 минут идэвхгүй болж, хаагдсан билээ. Түүний твиттер хаяг идэвхигүй болсон явдалд тус компанийн ажилтны гаргасан алдаа хэмээн үзэж уучлалт гуйсан юм. Гэсэн ч энэ нь тухайн ажилтны гаргасан алдаа гэхээсээ илүүтэй ажлаасаа халагдах өдрөө АНУ-ын ерөнхийлөгчийн твиттер хаягийг хаасан талаар The Guardian мэдээлжээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг мөн тус компаниас мэдэгджээ.
Хойд Солонгосын талаар үргэлж идэвхитэй жиргэж байдаг АНУ-ын ерөнхийлөгчийн твиттер хаягийг хаалгах мянга мянган хүсэлт Твиттер компанид ирдэг ч хүсэлтийг нь хүлээж ач байгаагүй аж. Түүний твиттер хаяг идэвхигүйболсныг хакеруудын хийсэн ажил хэмээн таамаглаад байсан ч компанидаа гомдсон залуугийн хийсэн зүйл байжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна