Америкийн нэрт жүжигчин Кэвин Спэйси секс шуугианд холбогдоод байгаа билээ. Тэрбээр нарийвчилсан шинжилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэхээр болсон байна. Энэ тухай түүний бие төлөөлөгчид мэдээлсэн аж. Өнгөрсөн сарын 30-ны өдөр Америкийн жүжигчин Энтони Рэпп түүнийг бэлгийн дарамт шахалт үзүүлсэн хэмээн буруутгаснаар ихээхэн шуугиан дэгдсэн юм.
1985 онд Рэппыг 14 настай байхад 25 настай Спэйси түүнийг Нью-Йорк дахь гэртээ уриад оролдож эхэлсэн хэмээн Рэпп мэдэгджээ. Спэйси түүнийг архиар согтоогоод, хамтдаа нэг оронд орохыг оролдсон ч өөрөө тасарчихсан байсан учраас Рэпп зугтааж дөнгөсөн гэнэ. Спэйси өөрөө тэр явдлыг санахгүй байна гэж мэдэгдсэн бөгөөд үнэхээр ийм зүйл болсон бол уучлал хүсэж байгаагаа өгүүлсэн юм.
Дараа нь өөр хэд хэдэн эрэгтэй Спэйсиг татаж чангаасан хэмээн буруутгасан. Кэвин Спэйси “Оскар”-ын шагналыг хоёр удаа хүртэж байсан нэгэн. 1996 онд “Сэжигтэй хүмүүс”, 1999 онд “Америк гоо үзэсгэлэн” кинонд тоглосныхоо төлөө энэ нэр хүндтэй шагналыг хүртжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна