Жүжигчин Дастин Хоффман бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсанд буруутгагджээ. Тэрбээр 17 настай бүсгүйг татаж чангаасан гэнэ шүү. Энэ хэрэг явдал 1985 онд нэгэн киноны зураг авалтын үеэр болсон гэнэ. Өдгөө зохиолч болсон Анна Грэм Хантер гэдэг эмэгтэй тэгэхэд 17 настай байсан бөгөөд киноны зураг авалтад оролцож байсан гэнэ.
Хоффман түүнийг улайн цайм оролдож байсан гэдгийг Анна Грэм мэдэгджээ. Дастин Хоффман өөрийн бурууг үгүйсгэсэнгүй. Тэрбээр хариуд нь “Надад харамсалтай байна. Гэхдээ энэ чинь намайг хэн гэдгийг илтгэхгүй шүү дээ” хэмээн өчжээ. Сүүлийн үед алдартнуудын хүрээнд хүчирхийллийн сэдэв байнга сонсдох болсон. Продюссер Харви Уайнштэйн, Кэвин Спэйси нарын явдлууд ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна