Холливудын алдартнууд тэр дундаа бүсгүйчүүд ямар брендийн цаг зүүдэг гэдгийг та сонирхож байна уу. Ихэнх алдартнууд дээд зэрэглэлийн буюу цор ганц үйлдвэрлэгдсэн, эсвэл эрдэнийн шигтгээ, гоёлцагаан алт, монет, болор бүхий цаг худалдан авдаг гэнэ. Мөн оригинал бугуйн цаг нь нэр хүндийг илтгэдэг бөгөөд зэрэг зиндааг тодорхойлдог гэлцдэг.
Женнифер Энистон Ролекс брендийн28 мянган еврогийн үнэтэй цагийг дуудлага худалдаагаар авчээ. Түүний зүүсэн цаг 1956 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд зөвхөн дээд зэрэглэлийн тансаг худалдан авагчдад зориулан бүтээжээ. Дээрх цаг нь 18 каратын алтаар урлажээ.

Кара Делевинь “Tag Heuer” брендийн28 мянган еврогийн үнэтэй цагийг дуудлага худалдаанаас авчээ. Түүний энэхүү цагийг Tag Heuer брендийг үндэслэгч асан зүүж байсан бөгөөд түүний буяны ажилд зориулж 2015 онд дуудлага худалдаанд оролцуулжээ. Энэхүү цагны шил нь алмаар бүтээгдэж хар сувд зэрэг үнэт эдлэлээр чимэглэжээ. Мөн Кара Делевинд Ролекс брендийн700 мянган ам долларын алтан цагийг цуглуулгадаа хадгалдаг.

Николь Кидман Омега брендийн 42 мянган еврогийн үнэтэй алмазан шигтгээтэй цагаар гангардаг гэнэ. Түүний энэхүү цаг нь Шведийн Бэйл музейгээс худалдан авчээ. Жүжигчин бүсгүй энэ жилийн Оскарын наадамд тус цагаар бугуйгаа чимжээ.

“Spice girls” хамтлагийн гишүүн Викториа Бекхам Ролекс брендийн 27 мянган евро бүхий бугуйн цаг зүүжээ. Түүний энэхүү цаг алтаар бүрсэн дэлхийн хоёрдугаар дайны үед Коко Шанелийн зүүж байсан цаг бөгөөд дуудлага худалдаагаар 25 мянган еврогоор авчээ.

2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ